• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ТЕНДЕРИЙН БАТАЛГАА БАЙРШУУЛАХ ТУХАЙ

img

ТЕНДЕРИЙН БАТАЛГАА БАЙРШУУЛАХ ТУХАЙ

2024-11-12 Мэдээ мэдээлэл

 

Захиалагч байгууллага тендер шалгаруулалтын урилгыг системд нийтлэхдээ багцгүй тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш, багцтай тендер шалгаруулалтын тухайн багцын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш тохиолдолд тендерийн баталгаа ирүүлэхийг тендерийн баримт бичигт зааж өгнө. Захиалагч байгууллага тендерийн баталгааг төсөвт өртгийн 0,5 хувиар тогтоох ба тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол оролцогч тендерийн баталгааг цахим системээр дамжуулж гаргана.

Гадаадын этгээд буюу гадаад компаниудын хувьд гадаад улсын банкнаас баталгаа гаргуулах тохиолдолд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан журмын дагуу тендерийн баталгааг хүргүүлнэ. Тендерийн баталгааны дүнг гадаад валютаар илэрхийлсэн тохиолдолд баталгааг хөрвүүлэх ханшийг тендер шалгаруулалт зарласан өдрийн Төв банк /Монголбанк/-ны албан ханшаар тодорхойлно. Гадаадын хуулийн этгээд гадаад улсын банкнаас баталгаа гаргуулах тохиолдолд Сангийн сайдын 2023 оны А/252 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам”-ын дагуу тендерийн баталгаа хүргүүлнэ.

Тендерийн баталгаа нь гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд хүчинтэй. Хэрвээ тендер шалгаруулалтад оролцогч тухайн тендерийг нээсний дараа тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзсан тохиолдолд, мөн гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, эсвэл Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нөхцөлд захиалагч тендерийн баталгааг буцаан олгохгүйгээр улсын орлого болгохоор хуулинд заасан.
 

Холбогдох хууль, журамтай https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760359992351 болон https://www.tender.gov.mn/mn/rules/dtl/1703124922873/3 эдгээр холбоос дээр дарж танилцана уу.