Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17.30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: delgertsetseg@spa.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 51-260115
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
|||||
төрөл |
ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
||||||
1 |
Төрийн худалдан авах ажиллагааны газар |
Захиргаа, удирдлагын газар |
Газрын дарга |
1 |
Төрийн захиргаа |
ТЗ-3 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
-Мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/. |
Ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Төрийн албанд 8-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх. |
|
Олон нийттэй харилцах хэлтэс |
Хэлтсийн дарга |
1 |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
-Эрх зүй /042/, -Мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/, -Бизнес ба удирдахуй /041301-041307/. |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх. Хэвлэл, мэдээллийн салбарт ажилласан дадлага, туршлагатай байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
||||
Хуулийн хэлтэс |
Хэлтсийн дарга |
1 |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
-Эрх зүй /042/ |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх. |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
||||
Ахлах мэргэжилтэн |
1 |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
-Эрх зүй /042/. |
Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх. |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
|||||
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
Хэлтсийн дарга |
1 |
Төрийн захиргаа |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
-Эдийн засаг /0311/; -Бизнес ба удирдахуй /041101, 041301-041307/. -Эрх зүй /0421/. |
-Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх, -Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх. |
-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх, -Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр эсхүл тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. |
|||
Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
|
2 |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
-Эдийн засаг /0311/; -Эрх зүй /0421/; -Бизнес ба удирдахуй /041101, 041301-041307/. |
-Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх. -Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх. |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. -Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
|||||
Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн газар |
Ерөнхий гэрээ хариуцсан мэргэжилтэн |
1 |
Төрийн захиргаа |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-Мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/, -Бизнес ба удирдахуй /041301-041307/, -Материал судлал /072201/. |
-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх. |
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
|||
Цахим худалдан авах ажиллагааны систем хариуцсан мэргэжилтэн |
1 |
||||||||||
-Мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/. |
-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх. |
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
|||||||||
Цахим каталогийн систем хариуцсан мэргэжилтэн |
1 |
||||||||||
-Мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/; -Эрх зүй /042/; -Бизнес ба удирдахуй /041301-041307/. |
-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх. |
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
|||||||||
Худалдан авах ажиллагаа зохион байгуулах газар |
Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн |
3 |
Төрийн захиргаа |
ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
-Эрх зүй /042/, -Бизнес ба удирдахуй /041101, 041301-041307/; -Эдийн засаг /0311/ -Архитектур ба барилга угсралт /073/, -Үйлдвэрлэл, боловсруулалт /072/. |
-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх. |
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
-----o0o-----