• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

img

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-26 Мэдээ мэдээлэл

Төрийн худалдан авах ажиллагааны газрын ЦХААМТГ-ын Ерөнхий гэрээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сүнжидмөнх, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Сарангоо нар 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр "Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах” талаар албан хаагчдадаа сургалт зохион байгууллаа.  

Төрийн жинхэнэ албан хаагч гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоол “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин үнэлэх журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 98 дугаар тушаалын хавсралт “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын дагуу боловсруулах ба байгууллага, нэгж, алба хаагч гэсэн дарааллаар гаргана.

Сургалтаар албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, нэгжийн төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын тодорхойлолт, албан хаагчийн өмнөх жилийн төлөвлөгөөнөөс биелээгүй үлдсэн цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг үндэслэн төлөвлөх ба төлөвлөгөө нь товч тодорхой салаа утгагүй, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, бодитой судалгаатай, хариуцах эзэнтэй, хугацаатай гэсэн зарчмыг баримтлан төлөвлөх хэрэгтэйг анхаарууллаа.