• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

АРХИ, ТАНЫ БИЕ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

img

АРХИ, ТАНЫ БИЕ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

2022-09-05 Мэдээ мэдээлэл

Элэг 100гр архийг хэвийн болгож задлахад 1 цагийн хугацаа зарцуулдаг бол эргэж хэвийн байдалд ороход хэдэн өдөр зарцуулагддаг байна.

Архи маш богино хугацаанд судасны ханаар нэвчиж цусанд ордог. Бага хэмжээний хэсэг нь хэлээр, 20% нь ходоод, нарийн гэдэсний ханаар нэвчиж цусанд орно. Цусанд орсон архи биеэс гадагшлахын өмнө биеийн бүх эд эсээр тархаж, 5% нь амьсгалын зам, шээсээр ялгарч, үлдсэн 95% нь элгэнд исэлдэн зарбон диоксид, ус болж задардаг байна. Цусны этилийн спиртийн түвшин нь цусанд агуулагдах спиртийн хувийг илэрхийлдэг. Олон улсд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хуулийн дагуу тогтооход цусан дахь этилийн спиртийн түвшинг ашигладаг байна. Цусан дахь этилийн спиртийн түвшин өндөр байх нь хүний биед маш хортой.

Цусан дахь этилийн спиртээс хамаарч хүний биед дараах нөлөөг үзүүлнэ.

  • 02-0.03% байхад хүний булчин үл ялиг суларч, мэдрэхүй сулрах ба бага зэрэг сэтгэл хөдөлж, хуурамч баяр, хөөрлийн мэдрэмж төрнө.
  • 06% нь оюун ухаан сэрэх чадвар илэрхий буурч, бие махбодийн зарим зохицуулга алдагдана. Хөл гуйвах, хэл яриа ээдрэн, тультраадна.
  • 1% нь эрүүл сэтгэх чадвар эрс муудсан байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж чадахгүй болно.
  • 12% нь нүдний хараа муудаж бүрэлзэх, үг яриа тодорхой бус болж, огиудас хүрнэ.
  • 15% нь ааш зан хувирч, янз бүрийн авир гаргана. Сэргээхэд хэцүү болно.
  • 30% хагас ухаан алдалтын байдалтай байна. Эсвэл бүр гүн нойрссон байна.
  • 30% аас дээш болсон үед сэргэж чадахгүй, гүн комийн байдалд орно. Нас барах аюул ихтэй.

Цусан дахь архи, согтууруулах ундааны хэмжээг этилийн спиртийн түвшингээр хэмждэг. Энэ нь цусан дахь архи, согтууруулах бодисын хувь хэмжээ юм. Үүнийг цусны эзэлхүүнд этилийн спиртийн эзэлж буй хэмжээгээр харьцуулан гаргадаг. Ихэнх тохиолдолд жолоо барьж яваа хүний цусан дахь этилийн спирт 0.1% түүнээс дээш байвал архи хэрэглэсэн байна гэж үзнэ. Зөвхөн 84.9 грамм дарс уухад л цусанд согтууруулах бодис илэрдэг.

Эх сурвалж: https://zurkh.mn/?page_id=7241