• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

2022-01-14 Мэдээ мэдээлэл

     Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 6.1.3-т заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагааны систем нь Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг www.tender.gov.mn системд тендерт оролцогчид цахим хэлбэрээр авдаг боллоо.

     Тус тодорхойлолтыг авах заавартай ЭНД ДАРЖ танилцана уу.

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР