• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

img

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

2021-10-09 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнд Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид нэгдэж, мод тарьлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх зарлигийн дагуу мод тарих ажилд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс “Манай улс 2030 он гэхэд тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөсөн” гэж зарласан нь газар нутгийн 80 орчим хувь цөлжилтөд өртсөн Монгол Улсын хувьд цагаа олсон амлалт юм. Эрдэмтэн мэргэжилтнүүдийн судалгаа, тооцооллоос харахад найман жилд амжиж хийх боломжтой ажил гэж үзэж байгаа юм.  Иргэд, олон нийт ч Ерөнхийлөгчийн санаачилсан уг ажлыг идэвхтэй дэмжиж байна.