• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

img

КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2021-09-01 Мэдээ мэдээлэл

КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Огноо: 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр

Концессын зүйлийн нэр: “Хөвсгөл нуурын эрэгт усан замын вокзал байгуулах төсөл”

Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2013/317-74

            Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр хэрэгжих “Хөвсгөл нуурын эрэгт усан замын вокзал байгуулах төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

            Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Хөвсгөл нуурын эрэгт усан замын вокзалын зураг төслийг боловсруулан, барьж, өмчлөх (газраас бусад), ашиглах бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа концессын гэрээний хугацаанд үйл ажиллагааныхаа орлогоос нөхөж олно.

Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын дагуу урьдчилсан болон уралдаант гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь санхүүгийн чадавхи, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх шаардлагатай.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу төсөлд оролцох хуулийн этгээд, түүний нэгдэл нь хүсэлтээ албан тоотоор, мөн эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 1,000,000 /нэг сая/ төгрөг /Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар, Данс:1009000009014/-ийг тушаасан баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналуудыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан 4 хүртэлх санал гаргагчийг дараагийн үе шат болох уралдаант шалгаруулалтад оруулна.

Уралдаант шалгаруулалтад оролцогч нь шалгаруулалтад тэнцэн концессын гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд тус концессын төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулах шаардлагатай.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар,

Засгийн газрын IX байр,

Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс 202 тоот. Утас: 263032

 

 

CONCESSION PROJECT SELECTION INVITATION

 

Date: September 1, 2021

Concession item title: “Project to build a waterway station on the shores of Lake Khuvsgul”

No: UB2013/317-7.

The State Procurement Agency invites Mongolian and foreign legal entities and their consortiums to participate in the tender for the “Design-Build-Own-Operate” Concession Project for the Waterway Station on the shores of Lake Khuvsgul.

The legal entity and its consortium that acquired the concession under the project will design, build, and own a waterway station on the shores of Lake Khuvsgul (other than land) with their own and their own funds, and will recoup their investment during the concession agreement.

The tender for the project concession will be organized in two stages: preliminary and competitive, in accordance with the Law on Concessions and the “Concession tender procedure” аpproved by the Government Resolution No. 103 of 2012.A legal entity or its consortium wishing to participate in the prequalification must have financial capacity, management, professional staff, technical and technological skills, and experience.

Preliminary bidding documents shall be submitted in accordance with this invitation by the legal entity participating in the project and its consortium upon official request and on a non-refundable basis. 1,000,000 / one million / MNT. Bank: State fund, Recipient: Public State Agency, Account: 1009000009014 / will be issued to the person who submitted the order.

Bids must be received before 11:00 am on November 1, 2021.

Bids will be evaluated in accordance with the prequalification documents, and up to 4 bidders who required the criteria of the prequalification documents will be shortlisted for the next stage of the selection.

 

If the bidder qualifies for a concession agreement, it is necessary to establish a legal entity (project company) with the purpose and main activities to implement the concession project.

Interested legal entities and their associations should submit their applications to participate in the project to the following address.

 

Government Implementing Agency State Procurement Agency, Government Building IX, Concessions, public and private

Partnership Division No. 202.

Phone: 263032