• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хэвийн ажиллана

img

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хэвийн ажиллана

2021-04-08 Мэдээ мэдээлэл

Засгийн газрын өнөөдрийн /2021.04.08/ ээлжит бус хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хэвийн ажиллана.

Тус системээр зарлагдсан тендер шалгаруулалтын нээлтийн хугацааг хойшлуулахгүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх улирлын чанартай бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь явуулах бодлого барьж байгаа тул тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээдүүд тендерийн материал бүрдүүлэх, төрийн болон холбогдох бусад байгууллагуудаас тодорхойлолт, тодруулга авах зэрэг бэлтгэл ажлаа хангаж, хариуцлагатай ажиллахыг зөвлөмж болгож байна.

Мөн шаардлагатай тохиолдолд Төрийн худалдан авах ажиллагааны газрын it@procurement.gov.mn цахим шуудан болон 263014, 263026, 267023 дугаарын утсаар холбогдоно уу.