• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН ANDROID БОЛОН IOS ҮЙЛДЛИЙН СИСТЕМД БҮРЭН НЭВТЭРЛЭЭ

img

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН ANDROID БОЛОН IOS ҮЙЛДЛИЙН СИСТЕМД БҮРЭН НЭВТЭРЛЭЭ

2021-04-05 ТАЗ-ийн мэдээ

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтад бэлтгэгч иргэд та бүхэнд зориулан “e-taz” гар утасны аппликэйшны android гар утсанд зориулсан хувилбарыг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүргэж байсан бол одоо iPhone гар утас хэрэглэгч нарт зориулсан хувилбарыг хүргэж байна.

“e-taz” гар утасны аппликэйшн нэвтрэхгүй удсан шалтгаан нь АНУ-ын Apple компаний аппликэйшн худалдааны Appstore-д байршуулах журмын дагуу тодруулга, асуумж, нэмэлт материалууд бүрдүүлж өгөх зэрэг олон шат дараатай ажиллагааг хийсэн болно.

Шалгалтад бэлтгэгч хэн бүхэн өөрийн мэдээллээ бүртгүүлэн орж, холбогдох хууль, журамтай танилцах, төрийн албаны шалгалтын жишиг тест бөглөх, загвар үүсгэн өөрийгөө сорих, видео шторк, заавар, шалгалттай холбоотой төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан албан ёсны ном, гарын авлагатай танилцах, татан авах боломжтой.

Гол онцлог нь дээрх бүхнийг ямар ч үнэ төлбөргүйгээр татан авч ашиглах юм. Шалгалтыг зохион байгуулдаг Төрийн албаны зөвлөлөөс албан ёсны гар аппликэйшн гаргаснаар ашгийн зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бусад аппликэйшний агуулга, сорил, даалгавраас бэлтгэх шаардлагагүй болж, шалгалтад бэлтгэгч та бүхнээс ирдэг “энэ аппликэйшнээс бэлтгэвэл яах бол”, “аль сайн бэ” гэсэн асуулт, эргэлзээ байхгүй болох юм.

 

Андройд гар утсанд татах бол доорх линк дээр дарна уу. https://play.google.com/store/apps/details?id=mn.lvg.taz

 

 

iPhone гар утсанд татах бол доорх линк дээр дарна уу. https://apps.apple.com/us/app/e-taz/id1558249004

 

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ