• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 261614
  • info@spa.gov.mn

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ШИНЭ КОРОНАВИРУС /COVID 19/-ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ШИНЭ КОРОНАВИРУС /COVID 19/-ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

2020-03-03 Мэдээ мэдээлэл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газар нь дэлхийн даяар тархаад байгаа коронавирусын /COVID 19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл шилжсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах, бэлэн байдлыг хангуулах чиг үүрэг бүхий шуурхай штабыг газрын даргын А/07 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Тус штаб нь Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан тогтоол, шийдвэр, зөвлөмжийг удирдамж болгон Төрийн худалдан авах ажиллагааны газар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмж болон төсвийг боловсруулан ажиллаж байна. Төлөвлөгөөнд албан хаагчдыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллээр хангах, 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад хүсэлтийн дагуу 5 хоногийн цалинтай чөлөө олгох, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийт албан хаагчид орон нутагт болон гадаад оронд зорчихгүй байх талаар зөвлөмж өгөх, цагийн бүртгэлийн системд хурууны хээ таниулах ажиллагааг зогсоох, ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, албан хаагчдыг гар ариутгагч бодис, амны хаалт, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалан авч хэрэгжүүлж байна.