• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

СУРАГЧДЫН ШИРЭЭ, САНДАЛ БОЛОН ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

img

СУРАГЧДЫН ШИРЭЭ, САНДАЛ БОЛОН ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2024-01-24 Мэдээ мэдээлэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар хамтран сурагчдын ширээ, сандал болон гутал үйлдвэрлэгч нартай ерөнхий гэрээ байгуулан төрийн худалдан авалтад хэрхэн оролцох, цахим дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ байршуулах, түүнд тавигдах хэрэгцээ шаардлагын талаарх зөвлөгөө мэдээлэл болон танилцуулга өгөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар тус газрын ерөнхий гэрээний судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Чойсүрэн ерөнхий гэрээ, тавигдах шаардлага болоод цахим системд суурилсан тендер шалгаруулалтын аргын талаар дэлгэрэнгүй  мэдээлэл өглөө. Мөн цахим дэлгүүрт худалдан авалт хийсэн дүн, ерөнхий гэрээний бараа нийлүүлсэн нийлүүлэгч болоод худалдан авалт хийсэн захиалагчдын мэдээллийг танилцууллаа.