Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сангийн яам хамтран Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт болоод эрх зүйн орчны шинэчлэл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөх, хэлэлцэх уулзалтыг 140 орчим албан хаагчдыг хамруулан энэ сарын 07, 08-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад 21 аймгийн худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжийн албан хаагчид /2023.12.07/ цахимаар оролцсон бол /2023.12.08/ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, дүүргүүдийн худалдан авах ажиллагааны албадын албан хаагчид танхимаар хамрагдаж, мэдээлэл солилцож, асуудлаа хэлэлцсэн үр дүнтэй сургалт, уулзалт болов.
Уулзалтаар тендер шалгаруулалт амжилттай зохион байгуулахад анхаарах зүйл, тендерийн баримт бичиг боловсруулалттай холбоотой асуудлууд, Сангийн яаманд гаргасан гомдол, хар жагсаалтад орсон аж ахуй нэгж зэрэг олон асуудлын талаар хэлэлцсэн бол мөн ирэх оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.

