• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ЧИМЭГЭ БИЧЭЭЧ” СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЧИМЭГЭ БИЧЭЭЧ” СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-17 Мэдээ мэдээлэл

Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдад “Чимэгэ бичээч” буюу дуу болон дүрс бичлэгийн монгол яриаг бичвэрт буулгах системийг ашиглах, хурал уулзалтын тэмдэглэлийг бичвэрт буулгах ажлыг илүү орчин үеийн байдлаар ашиглаж, цаг хугацааг хэмнэх зэрэг давуу талуудыг багтаасан системийн танилцуулах сургалт зохион байгуулагдлаа.

Тус систем нь ярианы бичлэгүүдийг текст рүү хөрвүүлснээр ажлын цаг хугацааг хэмнэх, хурал уулзалтыг аудио бичлэгүүд системд засвар ороогүй эх хуваариа хадгалагдах, зөв бичгийн дүрмээр бичигдэх, сул үг, гадаад үгсийг ялгах боломжтой зэрэг олон давуу талтайг онцоллоо.