Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Шадар сайдын ажлын албанаас “Онцгой байдлын ерөнхий газар”, “Стандарт хэмжил зүйн газар”, “Төрийн худалдан авах ажиллагааны газар”, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”, “Үндэсний итгэмжлэлийн төв”, Нэгдсэн үндэстний байгууллага Монгол улс, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай хамтран 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум”-ыг Төрийн ордны “Их танхим”-д 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Эрсдэлийн үндэсний форум нь улс орны нийгэм, эдийн засаг, барилга, дэд бүтцийн салбаруудад тулгамдсан асуудал, байгалийн гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдвэр гаргаж, үр дүнд хүрэх зорилготой юм. “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд явагдсан уг форумд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, олон улсын байгууллагын 1500 гаруй төлөөлөгч, зочид оролцож, эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал, гамшгийн эрсдэл ба бэлэн байдал, гамшгийн үеийн нийгэм хамгааллын асуудал, хүн амын эрүүл, аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, барилга, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарын эрсдэл ба стандарт, гамшгаас хамгаалах бэлэн байдал, үндэсний чадавх зэрэг асуудлуудаар салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлт гаргасан үр дүнтэй форум боллоо.

