Тус газрын албан хаагчдад өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор НЭМҮТ-ИХБ төвийн сургагч багш, шим тэжээл судлаач, био-анагаахын инженер, "Марс 2030" олон улсын сансрын хамтарсан төслийн сансрын хоол хөгжүүлэлтийн Монгол багийн гишүүн Э.Нэмүүзол “Ажлын байран дахь хоол зүйн зохистой хэрэглээ, эрүүл амьдралын зөв дадал, зуршил” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар эрүүл зөв хооллолт, органик хүнсний хэрэглээ, амьдралын буруу хэвшлээс үүдсэн өвчлөлийн талаар болон хэрэглээний болон ундны усны стандарт, цайрын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ач холбогдол зэрэг хэрэгтэй мэдээлэл өгөхөөс гадна усны туршилт явуулсан нь сургалтыг сонирхолтой, үр дүнтэй болголоо.