• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

img

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

2021-04-07 Мэдээ мэдээлэл

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэн, семинарыг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний хооронд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж байна.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын улмаас амаргүй нөхцөл байдалтай байгаа үед дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор энэ удаагийн үзэсгэлэнг цахимаар зохион байгуулж буй юм.

Тус үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг ил тод байршуулж оролцоно. Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан дотоодод үйлдвэрлэсэн, чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжтой.

Энэ удаагийн цахим үзэсгэлэн үндэсний үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна үйлдвэр эрхлэгч, төрийн байгууллага шууд уулзалт хийх, хөтөлбөрийн дагуу сонирхсон чиглэлээрээ сургалт, мэдээлэл авах, үйлдвэр эрхлэгчидтэй утсаар болон цахимаар холбогдох бүрэн боломжтойгоороо онцлог юм.

Төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэд та бүхнийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгаа сэргээх ЭХ ОРОНЧ ҮЙЛСТ нэгдэхийг уриалж байна.